Олон улсын сургалтууд
Бид 2016 оноос эхлэн өнөөг хүртэл бүх төрлийн MSS (Management Systems Standards) буюу Удирдлагын тогтолцооны ISO стандартуудаар BSI (Британийн стандартын байгууллага, www.bsigroup.com) -ийн Олон улсын мэргэжлийн сургалтын Академийн сургалтуудыг Монголын компани байгууллагуудын захиалгаар явуулсаар ирлээ.
Энэхүү сургалтуудын онцлог нь:
1. BSI нь 1901 онд байгуулагдсан стандартын ууган байгууллага ба ISO стандартуудын эх зохиогч нь юм
2. MSS стандартуудын эх зохиогчийн хувьд өөрийн сургалтуудыг хамгийн учир мэдсэн сургалтууд хэмээн үздэг.
3. Сургалтуудыг тухайн байгууллагын салбарын онцлогт тохируулан явуулна
Сургалтуудын бүтэц:
1. Модуль 1: Тухайн стандартын шаардлагуудын танилцуулга
2. Модуль 2: Эдгээр шаардлагуудыг байгууллагын үйл ажиллагааны онцлогт хэрхэн тохируулан хэрэгжүүлэх аргачлалын сургалт
3. Модуль 3: Тухайн стандартын мэргэшсэн дотоод аудиторуудыг бэлтгэх сургалт
Сургалтуудын агуулга:
Модуль 1: Тухайн стандартын шаардлагуудын танилцуулга
Тухайн стандартын шаардлагуудын ерөнхий тайлбар танилцуулга
Шаардлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөнд тавигдах шаардлагууд
Байгууллагын орчны шинжилгээнд тавигдах шаардлагууд
Эрсдлийн үнэлгээ ба эрсдлүүдийг шийдвэлэх процессд тавигдах шаардлагууд
Шаардлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хэрэгжүүлэлтэнд тавигдах шаардлагууд
Холбогдох баримт бичгүүдийн шаардлагууд
Шаардлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын процессд тавигдах шаардлагууд
Хэрэгжүүлэлтийн процессын хяналт болон гүйцэтгэлийн үнэлгээнд тавигдах шаардлагууд
Удирдлагын багийн манлайлал ба дүн шинжилгээнд тавигдах шаардлагууд
Хэрэгжүүлэлтийн явцад гарсан алдаа дутагдлыг засаж залруулах болон сайжруулах боломжуудыг илрүүлэх үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд
Байнгын сайжралт хийх процессд тавигдах шаардлагууд
Модуль 2: Эдгээр шаардлагуудыг өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх аргачлалын сургалт
Модуль 3: Тухайн стандартын мэргэшсэн дотоод аудиторыг бэлтгэх сургалт
Стандартын шаардлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулах аргачлал
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргачлал ба салбарын онцлогт тохируулсан хэрэгжүүлэлтийн кэйс жишээнүүд
Байгууллагын орчны шинжилгээг хийх аргачлал ба салбарын кэйс жишээнүүд
Эрсдлийн үнэлгээ хийх ба эрсдлийг шийдвэрлэх процессыг удирдах аргачлал ба салбарын кэйс жишээнүүд
Холбогдох баримт бичгүүдийг боловсруулах аргачлал жишээнүүд
Шаардлагуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх аргачлал ба салбарын кэйс жишээнүүд
Хэрэгжилтийн процессыг хянах, хэмжих, шинжилгээ хийх, гүйцэтгэлийн үнэлгээ хийх аргачлал ба салбарын жишээ кэйсүүд
Удирдлагын манлайлал ба дүн шинжилгээ хийх аргачлал
Удирдлагын дүн шинжилгээний мөрөөр алдааг засаж залруулах болон сайжруулах арга хэмжээнүүдийг авах аргачлал ба салбарын кэйс жишээнүүд
Байнгын сайжралтыг хэрэгжүүлэх аргачлал
MSS (managements systems standards) буюу чанар, байгаль орчин, аюулгүй байдал гэх мэт удирдлагын тогтолцоонуудын аудиторуудыг бэлтгэх энэхүү сургалтыг олон улсын ISO 19011:2018 стандартын агуулгаар явуулна. Энэ стандарт нь MSS-ийн аудиторуудыг аудит явуулах удирдамжаар хангадаг. Үүнд:
✔ Тухайн аудитын зорилго, хамрах хүрээ болон шалгууруудыг тогтоох
✔ Төлөвлөгөөг боловсруулах
✔ Төлөвлөгөөг хэрэгжүүлэх
✔ Төлөвлөгөөний явцыг хянах
✔ Төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж сайжруулах
a) Аудитын зарчмууд
b) Аудитын удирдамж төлөвлөгөөг удирдах, үүнд:
c) Аудитыг хэрэгжүүлэх процесс
✔ Аудитыг эхлүүлэх
✔ Аудитад бэлтгэх
✔ Аудитыг явуулах
✔ Аудитыг дуусгах
✔ Аудитын тайланг бэлтгэж түгээх
✔ Аудитын мөрөөр арга хэмжээ авах
d) Аудиторуудын ур чадвар ба үнэлгээ
✔ Аудитын удирдамжийн хэрэгцээг хангахуйц аудиторуудын ур чадварыг тодорхойлох
✔ Аудиторын үнэлгээний шалгуурыг тогтоох
✔ Аудиторыг үнэлэхэд тохирох арга сонгох
✔ Аудиторыг үнэлэх
✔ Аудиторуудын мэргэшлийн чадварыг байнга сайжруулах
a) Аудиторын салбарын онцлог мэдлэг чадварын заавар жишээ
b) Аудит явуулах нэмэлт заавар
Манай үйлчлүүлэгч байгууллагууд Британийн стандартын байгууллагын гадаад эсвэл монгол багштай сургалтуудыг өөрсдийн сонголтоор захиалж авах боломжтой.










ХОЛБОО БАРИХ
ISO гэрчилгээжүүлэлтийн талаар лавлах бол бидэнтэй холбогдоорой.
