2016-2017 онууд: Олон улсын төсөл ба BSI

1. Британийн стандартын байгууллагын (BSI) төрийн айлчлал

Европын Холбооны санхүүжилттэй SMMSS төсөл (Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл) нь Монгол Улсын үндэсний чанар болон аюулгүй байдлын стандартуудыг олон улсын болон Европын жишигт нийцүүлэх зорилготой байсан. Энэ төслийг гүйцэтгэгч байгууллагаар Британийн Стандартын байгууллага ажилласан юм.

2014-2017 онуудад ойролцоогоор 4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн тус төслийн үндсэн зорилтуудад дараах зүйлс багтаж байв:

  • Экспортын стратеги ба зах зээлд нэвтрэх: Чанарын үндэсний ажлын хэсэг байгуулж, экспортын тэргүүлэх бүтээгдэхүүнүүдийг тодорхойлох замаар Монголын бүтээгдэхүүнийг олон улсын ба нэн ялангуяа Европын Холбооны (ЕХ) орнуудын зах зээлд гаргахад шаардлагатай стратегийг боловсруулах.

  • Хууль тогтоомжийн зохицуулалт: Бүтээгдэхүүний баталгаажуулалттай тусгайлан холбоотой үндэсний хууль тогтоомжуудыг ЕХ-ны дүрэм журамтай нийцүүлэх зорилготой Монгол Улсын стандартчиллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах: Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд ба эрхийг хамгаалах баталгааг сайжруулах зорилгоор бүтээгдэхүүний аюулгүй байдал ба хэрэглэгчийг хамгаалах тухай ЕХ-ны зарчмуудыг нэвтрүүлэх.

  • Чадавхыг бэхжүүлэх: Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) асуулгад хариу өгөх, хилийн хорио цээрийн хяналт шалгалт хийх зэрэг тусгайлсан чиглэлүүдээр 1,500 гаруй төрийн албан хаагчдыг мэргэшүүлэн сургах.

  • Байгууллага хоорондын хамтын ажиллагаа: Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ) болон Европын Холбооны гишүүн орнуудын ижил төстэй байгууллагуудын хоорондын урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2016 оны 8 сард BSI-ийн дараах төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм:

Чарльз Корри

Олон улсын Стандартын байгууллага ISO-ийн таван техникийн хороодын нарийн бичгийн дарга

Британийн Стандартын байгууллага (BSI) дахь үйл ажиллагаагаа 1993 онд эхэлсэн. BSI-ийн хэд хэдэн техникийн хороог толгойлж байсан.

ISO 9000 серийн стандартуудыг 1994, 2000, 2008 ба 2015 онуудад боловсруулан шинэчилж хянах хороодын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

OHSAS төслийн нарийн бичгийн даргаар үүссэн цагаас нь эхлэн ажиллаж хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэндийн удирдлагын тогтолцоонд зориулагдсан OHSAS 18001 стандартыг боловсруулахад идэвхтэй оролцсон.

Одоо BSI-ийн Бизнесийн хөгжлийн албаны даргаар ажиллаж байна.

Володимир Якубов

BSI-ийн Лондон дахь төв оффис

Британийн Стандартын байгууллага (BSI)-ийн Лондон дах төв оффист 2005 оноос ажиллаж байгаа.

Британийн стандартын байгууллагын Олон улсын төслүүдийг хариуцсан албаны дарга.

2014-2017 онуудад Европын Холбооны санхүүжилтээр Монголд хэрэгжүүлсэн “Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгох” SMMSS төсөл дээр BSI (Британийн стандартын байгууллага)-ын үйл ажиллагааг удирдаж ажилласан.

Дмитрий Ярцев

BSI-аас Монголыг хариуцсан бүс нутгийн менежер

Британийн Стандартын байгууллага (BSI) дахь үйл ажиллагаагаа 2011 онд эхэлсэн.

Оросын Холбооны Улс болон Монгол Улс дах BSI-ийн үйл ажиллагааг 2021 он хүртэл хариуцаж ажилласан.

Boeing компанийн менежментийн тогтолцооны менежер, Det Norske Veritas компанийн аудитор, сургагч багш, борлуулалт, маркетингийн менежер, чанарын менежментийн тогтолцооны эксперт зэрэг ажлуудыг 1996-2011 онуудад гүйцэтгэж байсан.

Наталья Селиверстова

BSI-ийн олон улсын аудитор, сургагч багш

Британийн Стандартын байгууллага (BSI) дахь үйл ажиллагаагаа 2012 онд эхэлсэн.

Оросын Холбооны Улс болон Монгол Улс дах BSI-ийн аудитууд болон сургалтуудыг 2023 он хүртэл хариуцаж байсан.

ISMS, ITSMS, QMS, SAM зэрэг олон улсын стандартуудын олон улсын аудитор, сургагч багш.

2. BSI-ийн төлөөлөгчдийн албан уулзалтууд

Европын Холбооноос 2014-2017 онуудад хэрэгжүүлсэн “Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгох” SMMSS төсөл дээр бид BSI (Британийн стандартын байгууллага)-тай хамтран Монгол Улсын засгийн газартай байгуулсан гэрээний дагуу дараахь байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэн ажилласан юм:

  1. Стандартчилал ба хэмжил зүйн газар

  2. Худалдаа аж үйлдвэрийн танхим

  3. Мэргэжлийн хяналтын газар

  4. Ажил олгогч эздийн холбоо

Европын Холбооны санхүүжилтээр BSI-ийн гүйцэтгэсэн төсөл дээр хамтран ажилласан дээрх дөрвөн байгууллага болон SMMSS төслийн багийн хамт олон (2016 он)

Төслийн хугацаанд MSS (Management Systems Standards) ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO 27001 стандартуудаар BSI-ийн мэргэжлийн сургалтын Олон улсын Академийн сургалтуудыг Монгол Улсын төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудад хүргэсэн ба нийт давхардсан тоогоор 4,400 хүнийг сургалтууддаа хамруулсан.

BSI-ийн төлөөлөгчид Стандартчилал ба хэмжил зүйн газрын удирдлагууд болон SMMSS төслийн удирдагчтай хийсэн уулзалтын дараа (2016 он).

BSI-ийн төлөөлөгчид МХАҮТ-ийн орлогч дарга М. Оюунчимэгтэй уулзаж байна (2016 он).

BSI-ийн төлөөлөгчид Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагатай хийсэн уулзалтын дараа (2016 он)

3. Олон нийтийн уулзалт, сургалт, семинарууд

ISO стандартын загалмайлсан эцэг Чарльз Корри Bloomberg Mongolia TV-д “ISO стандартыг хэрэгжүүлэх нь компанийн өрсөлдөх чадварт дэмжлэг болдог” сэдвээр ярилцлага өгч байна (2016 он)

Төр, хувийн хэвшлийн хамтарсан "Сайн засаглалд Олон улсын стандартыг хэрэглэх нь" сэдэвт семинар (2016 он)

  • ISO 9001 Чанарын Удирдлагын тогтолцоо,

  • ISO 14001 Байгаль Орчны Удирдлагын тогтолцоо,

  • ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын Удирдлагын тогтолцоо,

  • ISO 55001 Хөрөнгийн Удирдлагын тогтолцооны стандартууд

Ерөнхий зохион байгуулагч:

  1. Монгол Улсын Засгийн Газар

  2. Стандартчилал ба хэмжил зүйн газар

  3. Британийн стандартын байгууллага

Хамтран зохион байгуулагч:

Монгол Менежментийн зөвлөхүүдийн Холбоо

Дэмжигч байгууллага:

Европын Холбооны SMMSS төслийн баг

ISO  стандартын  “Загалмайлсан  эцэг”  нэрээр  алдаршсан  н.Чарльз  Корригийн  “Стандартуудыг  зохиогчоос  нь”  сэдэвт  хувийн  хэвшлийн  компаниудын  удирдлагуудад  зориулсан  МАСТЕР  КЛАСС  уулзалт  семинар  (2016  он)

  • ISO 9001 Чанарын Удирдлагын тогтолцоо,

  • ISO 14001 Байгаль Орчны Удирдлагын тогтолцоо,

  • ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын Удирдлагын тогтолцоо,

  • ISO 55001 Хөрөнгийн Удирдлагын тогтолцооны стандартууд

Дэмжигч байгууллага:

Монгол Улсад суугаа Их Британийн элчин сайдын яам

Хамтран зохион байгуулагчид:

  1. Британийн стандартын байгууллага

  2. Монголын Ажил олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

  3. Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо

"Удирдлагын тогтолцооны Олон улсын шинэ стандартуудын шаардлага ба хэрэгжүүлэх арга зам" сэдэвт хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан сургалт, семинар (2016 он)

  • ISO 9001 Чанарын Удирдлагын тогтолцоо,

  • ISO 14001 Байгаль Орчны Удирдлагын тогтолцоо,

  • ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын Удирдлагын тогтолцоо,

  • ISO 55001 Хөрөнгийн Удирдлагын тогтолцооны стандартууд

Дэмжигч байгууллага:

Монгол Улсад суугаа Их Британийн элчин сайдын яам

Хамтран зохион байгуулагчид:

  1. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

  2. Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо

  3. АНУ-ын USAID байгууллагын QSDC төсөл

Хувийн хэвшлийн компаниудад зориулан зохион байгуулсан уулзалт, сургалт, семинарууд (2016 он)

4. Британийн Стандартын байгууллагын анхны сургалтууд Монголд (2016 - 2017 онууд)

BSI-ийн олон улсын аудитор ба сургагч багш Н. Селиверстова

Монголын Банкуудын Холбоотой зохион байгуулсан BSI-ийн Олон улсын Академийн Монгол дах анхны ISO 27001 стандартын сургалт (2017 он)

BSI-ийн Олон улсын Академийн Монгол дах анхны ISO 9001-ийн сургалт (2016 он)

BSI-тай хамтарч Монголд анх удаа BSI-ийн олон улсын Академийн ISO 9001 чанарын удирдлагын стандартын дотоод аудиторуудыг бэлтгэх мэргэжлийн сургалт (2016-2017 онууд)

BSI-ийн Олон улсын Академийн ISO 9001 стандартын олон улсын ахлах аудиторын Монгол дах анхны сургалт (2017 он)

5. Монгол дах анхны олон улсын баталгаажилтын ба итгэмжлэлийн үйлчилгээ

Британийн стандартын байгууллагын (BSI) анхны баталгаажилт ба итгэмжлэлийн үйлчилгээ (2016 он)

BSI-ийн төлөөлөгчид Монголын Ипотекийн Корпорацийн (МИК) удирдлагын багтай хийсэн анхны уулзалтын үеэр.

МИК-ийн ISO 27001 Мэдээллийн Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баг BSI-ийн сургагч багш ба орчуулагчтай хамт

МИК-ийн ажлын баг магадлан баталгаажилтын аудитын дараа

МИК-ийн баг ISO 27001 стандартын сургалтын үеэр

МИК-ийн анхны олон улсын баталгаажилтын аудит:

  1. BSI-ийн олон улсын аудитор С. Радошкевич

  2. МИК дээр ISO 27001-ийн олон улсын зөвлөхөөр ажилласан Энэтхэгийн зөвлөх З.Санжэй

  3. Компанийн ажилтан Г. Ундармаа

Австралийн BSC (Business Systems Certification) компанийн баталгаажилт ба итгэмжлэлийн үйлчилгээ (2016 он)

ХОЛБОО БАРИХ

ISO гэрчилгээжүүлэлтийн талаар лавлах бол бидэнтэй холбогдоорой.