
2015: Үүсгэн байгуулагдсан
Дэлхийн хэмжээнд шилдэг байдлыг хангахын тулд Монголын компаниуд мөн дэлхийн хэмжээний шилдэг баталгаажилт ба магадлан итгэмжлэлийн олон улсын эксперт мэргэжлийн түвшний нэр хүндтэй байгууллагуудад шууд хандаж тэдгээрийн үйлчилгээг авах шаардлагатай байгааг ойлгож энэхүү цоорхойг шийдвэрлэх эргэлтийг хийх үүднээс FMC (First Management Certification) нэртэй компанийг 2015 онд үүсгэн байгуулсан билээ.
Баттогтохын Ундарлаа
Эф Эм Си ХХК-ийн үүсгэн байгуулагч
MSS (Management Systems Standards) буюу Менежментийн тогтолцооны стандартуудын салбарт 2011 оноос ажиллаж байгаа.
1998-2000 онуудад Австралийн Үндэсний Их сургуульд эдийн засгийн бодлого боловсруулагчаар (country economic policy maker) бэлтгэгдэж хөгжлийн эдийн засгаар мастер цол хамгаалсан.
2000-2014 онуудад UNDP-ийн “Үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах” төсөл, GIZ-ийн “Хувийн хэвшлийг хөгжүүлэх” төсөл болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны менежментийн ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.
Мөн хугацаанд даатгалын салбарт хэд хэдэн компанийн гүйцэтгэх захирал болон зөвлөхөөр, мөн Олон улсын баталгаажилтын SGS компанийн бизнес хөгжлийн менежерээр тус тус ажилласан.
2015 оноос Британийн Стандартын байгууллага (BSI, www.bsigroup.com), Business Systems Certification (BSC, www.bscertification.com) зэрэг хэд хэдэн олон улсын нэр хүндтэй баталгаажилтын байгууллагуудыг Монголд төлөөлөн ажиллаж байна.


ХОЛБОО БАРИХ
ISO гэрчилгээжүүлэлтийн талаар лавлах бол бидэнтэй холбогдоорой.
