Олон улсын аудит: FAQ буюу “Байнга асуудаг асуултууд”

Аудит гэж юу вэ?

Аудит буюу үнэлгээ нь ISO тогтолцооны зайлшгүй хэсэг ба тухайн компани хэрэгжүүлсэн тогтолцооныхоо шаардлагуудын дагуу ажиллаж байгааг жил бүр нотлож байдаг байнгын хөндлөнгийн хараат бус процесс юм.

Олон улсын мэргэшсэн аудитор нь таны удирдлагын тогтолцооны үнэлгээг тухайн ISO стандартын шаардлагуудтай харьцуулан гүйцэтгэдэг ба үүний тулд компанийн процессууд болон журмууд нь тогтолцооны тасралтгүй сайжруулалтыг дэмжих хэмжээнд байгаа эсэхийг баталгаажуулах нотлох баримтуудыг шаарддаг.

Аудитор нь ихэвчлэн стандартуудын заалтуудыг ашиглан танай удирдлагын тогтолцоог дэмжсэн процессууд болон баримтжуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж тайлангаа бичдэг.

Мөн түүнчлэн тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулахад туслах зорилгоор өөрийн санал зөвлөмжийг өгдөг.

Аудит ямар хэрэгтэй вэ?

Аудитын зорилго нь таны хэрэгжүүлсэн менежментийн тогтолцоог тасралтгүй сайжрах баталгаагаар хангах юм. Энэ нь таныг тогтолцоогоо тогтвортой удирдаж байгааг шалгах тогтмол шалгалт юм.

Дотоод дүн шинжилгээний шатанд өгсөн удирдамж зааварчилгаа нь танд менежментийн тогтолцоогоо үр дүнтэй удирдаж стандартын тохиролыг хангахад тусална. Аудитор танд удирдлагын тогтолцооны аль хэсгийг сайжруулах шаардлагатайг тодорхойлоход туслана.

Ингэснээр, та авах тодорхой арга хэмжээнүүд дээр төвлөрснөөр удирдлагын тогтолцоогоо үе шаттайгаар хөгжүүлэх чадвараар хангана.

Яагаад та жил бүр аудитад орох хэрэгтэй вэ?

Туршлагаас харахад эхний баталгаажуулалт хийлгэсний дараа байгууллагуудын дийлэнх нь тогтолцоогоо үргэлжлүүлэн авч явах ажлын ихэнхийг нь дараагийн аудитын хугацаанд тулган хойшлуулсан байдаг.

Тэд давтан батламжлах үйл явцыг стресстэйгээр хүлээж авдаг ба менежментийн олон улсын стандартаар тогтоосон тогтолцооны бодит үнэ цэнийг олж хардаггүй.

Тиймээс баталгаажилтын байгууллагаас дараагийн аудит орох хүртэлх 11 сарын хугацаанд үйлчлүүлэгчиддээ дэмжлэг болохуйц сургалтуудыг санал болгосноор жилийн эцэст магадлан баталгаажуулахад тэд илүү итгэлтэй болсноо онцлон тэмдэглэсэн байдаг.

Ерөнхийдөө, 6 сар тутамд дотооддоо дүн шинжилгээ хийх нь компаниудад бизнесийн үйл явцад ихээхэн сайжруулалт хийх боломжийг болон дараагийн аудитын хүлээлтийн талаарх ойлголтоо сайжруулж илүү бэлтгэлтэй орох боломжийг олгодог.

Тогтолцоо нь илүү боловсронгуй болохын хэрээр компани нь удирдлагын тогтолцоогоо илүү гүн гүнзгий мэддэг болох ба аудитын ач холбогдлыг илүү үнэлдэг болдог. Тиймээс, компанииуд он жилүүдийн явцад баталгаажилтыг хэрэглэгчдийн шаардлагыг хангахад шаардлагатай “чагтлах дасгал” гэж харахаа больж харин ч баталгаажилтын байгууллагын байнгын дэмжлэгтэйгээр үр дүнтэй бизнесийн менежментийн тогтолцоотой байхын бодит үр ашгийг мэдэрснээр аудитыг үнэхээр их үнэ цэнэтэй бизнесийн удирдлагын хэрэгсэл болохыг ойлгон хүлээн авдаг.

Компаниуд дээр хийгддэг олон улсын аудитууд

MCS Группын Агар Энэржи компанийн магадлан баталгаажилтын аудит (2023 он):

  • Олон улсын ахлах аудитор Б. Ундарлаа

  • Олон улсын аудитор Г. Цолмон

  • Олон улсын аудитор Т. Оюун-Эрдэм

  • Агар Энержи ХХК-ийн ажлын баг

Монголын Ипотекийн Корпорацийн (МИК) анхны баталгаажилтын аудит (2019 он).

  • Олон улсын ахлах аудитор С. Радошкевич

  • Олон улсын зөвлөх С. Зантье

  • МИК-ийн ажлын баг

Premium Building Materials (PBM) компанийн магадлан баталгаажилтын аудит (2022 он).

  • Олон улсын ахлах аудитор С. Фернандос

  • Олон улсын ахлах аудитор Г. Ангар

  • PBM-ийн ажлын баг

ХОЛБОО БАРИХ

ISO гэрчилгээжүүлэлтийн талаар лавлах бол бидэнтэй холбогдоорой.